A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖИШИГ ҮНЭЛГЭЭ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Үл хөдлөх хөрөнгө /барилга байгууламж/-ийн үнэлгээг зардлын аргаар тооцоход хэрэглэх 1 м2 талбайн жиши
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖИШИГ ҮНЭЛГЭЭ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Үл хөдлөх хөрөнгө /барилга байгууламж/-ийн үнэлгээг зардлын аргаар тооцоход хэрэглэх 1 м2 талбайн жишиг норматив/

1999 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 343

Улаанбаатар хот

Монгол Улсын "Барилгын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д заасан заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Үл хөдлөх хөрөнгө /барилга байгууламж/-ийн үнэлгээг зардлын аргаар тооцоход хэрэглэх 1м2 талбайн жишиг нормативыг 1 дүгээр, түүнд хэрэглэх байгалийн зарим хүчин зүйлийн нөлөөлөл, тээврийн зардлын итгэлцүүрийг 2,3 дугаар, үнэлгээний аргачлалыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталж мөрдүүлсүгэй.

2. Хот суурин газрын дулаан, цэвэр ус, ариутгах татуурга, үерийн хамгаалалтын төв шугам, усан болон дулааны цахилгаан станц, өндөр хүчдэлийн агаарын шугам, авто зам, төмөр зам, гүүр, холбооны /радио, телевиз, телефон г.м/ агаарын болон кабель төв шугамын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож мөрдөх тухай санал боловсруулж 2000 оны эхний хагаст багтаан шийдвэрлүүлэхийг Стратегийн төлөвлөлт, нэгдсэн бодлогын газар /Р.Буд/-т даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 1993 оны 92 дугаар тушаалаар баталсан орон сууцны барилгын 1м2 талбайн дундаж үнэ, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1994 оны 286 дугаар тушаалаар баталсан Үйлдвэр, иргэний барилгын нэгж хүч чадлын суурь үнэ"-ийг тус тус үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд хэрэглэхгүй байхаар тогтоосугай.

САЙД Г.БАТХҮҮ

2000 оны 03-р сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн 1566 дугаарт бүртгэсэн