A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журам, Бага, дунд боло
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ГЭГЭЭРЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журам, Бага, дунд боловсролын улсын шалгалтын журам/

1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 259

Улаанбаатар хот

Боловсролын тухай /шинэчлэн найруулсан/ хуулийн 10 дугаар зүйл, 31-ийн 3 дугаар заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 10-ийн 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журмыг нэгдүгээр хавсралтын ёсоор, Бага, дунд боловсролын улсын шалгалтын журмыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Бага, дунд боловсролын улсын шалгалтын журам, Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санхүүгийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах, суралцагчийн хувийн хэрэг, ангийн журнал хөтлөх журмыг шинэчлэн боловсруулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Алтангэрэл/, дээрх журмуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгч ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газар /Л.Баттулга/, дээрх журмуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын хөгжлийн сургууль /Н.Жадамба/, улсын шалгалтын бэлтгэлийг хангаж зохион байгуулахыг Гэгээрлийн хяналтын улсын алба /Н.Пүрэвжав/-д тус тус даалгасугай.

3. Бага, дунд боловсролын улсын шалгалтын журамд нийцүүлэн 1998 оны 12 дугаар сард багтаан бага болон суурь боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын зааврыг боловсруулж гаргуулахыг аймаг, нийслэлийн боловсрол соёлын төвийн захирал нарт, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын зааврыг боловсруулж гаргуулахыг Гэгээрлийн хяналтын улсын алба /Н.Пүрэвжав/-д тус тус үүрэг болгосугай.

4. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, дүгнэх үлгэрчилсэн журмыг нийт багш, суралцагч, эцэг эхэд танилцуулан зохих бэлтгэлийг хангаж, 1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэн ажиллахыг аймаг, нийслэлийн нийгмийн бодлогын хэлтэс, боловсрол, соёлын төв, ерөнхий боловсролын бүх шатны сургуулийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

5. Гэгээрлийн сайдын 1998 оны 86 дугаар тушаалаар баталсан "Боловсролын гэрчилгээ, үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх олгох журам"-д дараах өөрчлөлт оруулсугай.

а/ журмын 6.5-г "Суурь боловсролын гэрчилгээнд тавигдах хичээлүүдийн дүн "А", "В", "С", "D", "F" гэж тус тус тэмдэглэнэ. "Бага, дунд боловсролын улсын шалгалт"-ын журмыг үндэслэн улсын шалгалтын дүнгийн ард харгалзах оноог хаалтан дотор цифрээр бичнэ." гэж найруулах,

б/ журмын 6.6-г "Бүрэн дунд боловсролын гэрчилгээнд тавигдах хичээлүүдийн дүн "А", "В", "С", "D", "F" гэж тус тус тэмдэглэнэ. "Бага, дунд боловсролын улсын шалгалт"-ын журмыг үндэслэн улсын шалгалтын дүнгийн ард харгалзах оноог хаалтан дотор цифрээр бичнэ." гэж найруулах,

в/ журмын 6.12-т "хангалтгүй" үнэлгээтэй гэснийг "F" дүнтэй гэж засах.

6. Дээрх журмууд гарсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1997 оны 253 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Ерөнхий боловсролын улсын шалгалтын журам", хоёрдугаар хавсралтаар баталсан "бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалтыг зохион байгуулах заавар", гуравдугаар хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлж дүгнэх журам", "Журамд өөрчлөлт оруулах тухай" Гэгээрлийн сайдын 1997 оны 358 дугаар тушаал, "Журамд өөрчлөлт оруулах тухай" 1998 оны 127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ч.САЙХАНБИЛЭГ

1998 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 1309 дугаарт бүртгэсэн.