A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1993 оны 7 сарын 14-ний өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

ЦАГДААГИЙН БОЛОН ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас баталсан "Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхтэй холбогдуулан цагдаагийн болон хорих ял эдлүүлэх байгууллагын талаар дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай:

1)цагдаагийн болон хорих ял эдлүүлэх байгууллагын материаллаг бааз, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах, үйл ажиллагаагаа явуулах зохих нөхцөл бололцоогоор хангах, боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшлийг нь дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангах, цагдаагийн ажилтнуудын үндсэн цалингийн хэмжээг хэвийн ажиллаж, амьдрах нөхцөлийг нь хангахуйцаар нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагад сар бүр олгох шатахууны лимитийг 1990 оныхоос бууруулахгүй байх талаар цогцолбор арга хэмжээ авч 1993-1994 онд хэрэгжүүлэх;

2)цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ