A

A

A

Бүлэг: 1979

ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД, ШАДАР САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2007 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 90/12

Улаанбаатар хот

ЖУРАМ, ПАСПОРТЫН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Газрын тосны бүтээгдэхүүний тухай" Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгэх журам-ыг нэгдүгээр хавсралтаар, Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах савны ашиглалтын паспорт"-ын загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж 2007 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсүгэй.

2.Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, худалдаа эрхэлдэг өмчийн бүх хэвшлийн компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эзэмшилд байгаа газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтаар угсарч суурилуулсан бүх төрлийн савыг паспортжуулах, бүртгэх ажлыг 2007 оны 6 дугаар сараас эхлэн зохион байгуулахыг Улсын мэргэжлийн хяналтын газар /Д.Батбаатар/, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /Л.Болд/-т тус тус даалгасугай.

3.Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалтын савны электрон бүртгэлийн нэгдсэн сан байгуулах төсөл боловсруулж хэрэгжүүлэхийг Үйлдвэр, худалдааны яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс /С.Болд/, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /Л.Болд/-т даалгасугай.

ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД Ц.ДАВААДОРЖ

ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ

2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн улсын бүртгэлийн 2718 дугаарт бүртгэсэн.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/42

Улаанбаатар хот

Журам хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.2.1, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/342 дугаар тушаалыг тус тусүндэслэн ТУШААХ нь:

1.Журмын төслийн шинэчлэн боловсруулж, батлуулсантай холбогдуулан Үйлдвэр худалдааны сайд, Шадар сайдын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 90/12 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын савыг улсын бүртгэлд бүртгэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Журам хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг Газрын тосны бодлогын газар /А.Анхбаяр/-т үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газрын тосны бодлогын газар /А.Анхбаяр/, Салбарын хяналтын газар /Б.Мөнхдөл/-т тус тус даалгасугай.

САЙД Ж.ГАНБААТАР