A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Жагсаалт батлах тухай /2012 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2013 оны БОНХсайд, ҮХААсайд, ЭМсайдын А-74/А-37/76 дугаар хамтарсан тушаалаар хүчингүйд тооцсон.

Жагсаалт батлах тухай /2012 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт/

2012 оны 3 дугаар сарын 13 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-74/ А/39/ 77

"Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дах заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Монгол улсад 2012 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон, шавьж мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А66/52/85 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.