A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй/ /ЭМС, БШУС-ын 2013-12-27-ны 491,А/472 тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/ЭМС, БШУС-ын 2013-12-27-ны 491,А/472 тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам/

2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 408/500

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 31.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-ыг нэгдүгээр, "Төгсөлтийн дараах сургалтын дэвтрийн загвар"-ыг хоёрдугаар, "Төгсөлтийн дараах сургалтын мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээний загвар"-ыг гуравдугаар, "Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ыг дөрөвдүгээр, "Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэргийн үнэмлэхний загвар"-ыг тавдугаар, "Мэргэжлийн зэрэг горилогчийн маягт"-ыг зургаадугаар, "Мэргэжлийн зэргийн шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар (Ш.Энхбат)-т, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар (Б.Баярт)-т, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газар (М.Баасанжав)-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2011 оны 28, 95, 141 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.