A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

1998 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, ЦОЛ, ЯЛГАХ ТЭМДГИЙН ЗАГВАРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Батлан хамгаалах тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн:

1.Цэргийн албан хаагчдын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Цэргийн албан хаагчдын шинэ загварын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийг 1998 оны 11 дүгээр сарын 2-ноос эхлэн хэрэглэхийг Батлан хамгаалах яам /Р.Одонбаатар/-д зөвшөөрсүгэй.

3.Зэвсэгт хүчин, хилийн цэргийн генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчдыг шинэ загварын дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгээр хангах ажлыг 2000 онд багтаан гүйцэтгэхийг Батлан хамгаалах яам /Р.Одонбаатар/-д даалгасугай.

4.Энэ зарлиг гарсантай холбогдуулан "Цэргийн хувцасны загварыг батлах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 29 дүгээр тогтоолын хавсралтын 1-26, 28-35, 37-42, 44-46, 48-52, 54, 55, 57-60, 62-65, 67-70, 72-75, 78-81, 83-89, 92-94, 96-102, 104-111,113-116, 118-122, 124-126, 128-132, 134, 135, 137-145, 147-149, 151-153, 155, 157-176, 179, 180, 189, 194, 201-203, 204Б-204Е, 205-207, 209-211, 214, 215-224, 226-229, 231-234, 236-245, 248, 255, 264-266, 268-273, 276-278, 280-284, 287-290, 292, 298-305, 307, 310, 313, 314, 317-319, 321, 324, 325, 327, 328, 331-333, 337, 342-344 дүгээр загваруудыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ