- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам/ /Сангийн сайдын 2020 оны 144 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/Сангийн сайдын 2020 оны 144 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам/
2010 оны 05 дугаар сарын 25 -ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 121
"Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Аж ахуйн нэгжийн "Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлангийн маягт"-ыг 2 дугаар хавсралтаар, "Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайланг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Татварын өмнөх ашгаас татвар ногдуулах орлогыг тодорхойлох, үүсэх зөрүүг зохицуулах, нягтлан бодох бүртгэлд бүртгэх аргачлал"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Батлагдсан журам, тайлан, заавар, аргачлалыг 2010 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгжид мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс (газар)-ийн дарга нарт, энэ талаар мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /С.Мягмардаш/, Татварын Ерөнхий газар /Ц.Оюунбаатар/-т тус тус даалгасугай.
Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын уялдааг зохицуулах журам батлах тухай" Сангийн сайдын 2000 оны 135 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A