Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах журам /

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах журам /


2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 112



Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10.4, 16.1.2 , 16.1.3, 22, 25.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:


Нэг. “Хөрөнгийн үнэлгээчнийг сонгон шалгаруулж эрх олгох, тусгай зөвшөөрлийг сунгах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Хөрөнгийн үнэлгээний ажлын болон мэргэжлийн зөвлөлийн үйлчилгээний хөлсний жишиг, түүнийг хэрэглэх журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Хөрөнгийн үнэлгээчний хувийн тэмдэг, түүнийг хэрэглэх журам”-ыг 3 дугаар хавсралтаар, “Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам”-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.


Хоёр. Энэ тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журам гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2006 оны 339 дугаар тушаалаар батлагдсан “Хөрөнгийн үнэлгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” журам хүчингүй болсонд тооцсугай.


Гурав. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /С.Мягмардаш/-т үүрэг болгосугай.


САЙД С.БАЯРЦОГТ


Улсын бүртгэлд 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 3156 дүгээрт бүртгэсэн.