A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

 

2007 оны 3 дугаар сарын 19-ний өдөр                                                                           Дугаар 58/62                                                                                                  Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Мөнхгэрэл/, Сангийн яамны Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/-т даалгасугай.

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД                                 Д.ОДБАЯР

 

САНГИЙН САЙД                                                             Н.БАЯРТСАЙХАН

 

 

 

Улсын бүртгэлийн 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2844 дүгээрт бүртгэв.