A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016-10-05-ны А/32 дугаар тушаалаар хүчингүй болгосон./
Бүлэг: 1979

/Энэ тушаалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016-10-05-ны А/32 дугаар тушаалаар хүчингүй болгосон./

ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий хайгуулын талбайн лицензийг дуудлага худалдаагаар олгох тухай журам/

2005 оны 08 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 101

Үйлдвэр, худалдааны сайдын 2005 оны 66 дугаар тушаалын 1.5 дахь заалтын хэрэгжилтийг хангах, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологийн судалгаагаар илэрсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын лиценз олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:

1."Төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий хайгуулын талбайн лицензийг дуудлага худалдаагаар олгох тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. 2005 оны 8 дугаар сарын 1-ний байдлаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн газрын нэр дээр хүчин төгөлдөр байгаа ашигт малтмалын хайгуулын лиценз болон уг тушаал хүчин төгөлдөр болсноос хойш улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны талбайг энэхүү журмын дагуу зохион байгуулагдах дуудлага худалдаанд хамруулсугай.

3.Уг журмыг 2005 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг