A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ  /ЗТХС-ын 2019 оны 390 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2019 оны 390 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ

2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар 19 Улаанбаатар хот

ЖИШИГ НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Автотээврийн тухай хуулийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Автомашины 100 км гүйлтэд зарцуулах шатахуун зарцуулалтын жишиг норм"-ыг 1 дүгээр хавсралтаар, Автомашины шатахуун зарцуулалтын жишиг нормыг нэмэгдүүлэх болон бууруулах нөхцөлүүдийг 2, 3, 4, 5, 6 дугаар хавсралтаар, Автомашины шатахуун зарцуулалтын нормыг тооцох зааврыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2."Автомашины эдэлгээний нөөцийн доод хязгаарын жишиг норм"-ыг 8 дугаар хавсралтаар, "Автомашины резин дугуйн эдэлгээний гүйлтийн доод хязгаарын жишиг норм"-ыг 9 дүгээр хавсралтаар, "Автомашины зай хураагуурын эдэлгээний хугацааны доод хязгаарын жишиг норм"-ыг 10 дугаар хавсралтаар, "Автомашины үндсэн агрегат, зангилаануудын эдэлгээний нөөцийн доод хязгаарын жишиг норм"-ыг 11 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

3.Автомашины шатахуун зарцуулалтын жишиг норм, шатахуун зарцуулалтын жишиг нормыг нэмэгдүүлэх болон бууруулах нөхцөлүүд, Автомашин, түүний үндсэн агрегат зангилаанууд, резин дугуй, зай хураагуурын эдэлгээний нөөцийн доод хязгаарын жишиг норм, түүнийг нэмэгдүүлэх болон хорогдуулах нөхцөлүүдийг харгалзан өөрсдийн ажил үйлчилгээнийхээ онцлогт нийцүүлэн мөрдөж ажиллахыг автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зөвлөсүгэй.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Автомашины шатахуун зарцуулалтын жишиг норм батлах тухай" Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 15 дугаар тушаал, "Автомашин, түүний резин дугуй, зай хураагуурын эдэлгээний нөөцийн доод хязгаарын жишиг нормыг батлах тухай" 1999 оны 77-р тушаал, "Автомашины эдэлгээний гүйлтийн жишиг нормыг хорогдуулж тооцох тухай" 2001 оны 361 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖИГЖИД

2004 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2445 дугаарт бүртгэсэн.