A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 92

Улаанбаатар хот

ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМ-ЫН ЗАРИМ ЗААЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигийн хавсралт "Цэргийн цол олгох журам"-ын "Хоёр" дахь хэсгийн 2 дахь заалтыг "Зэвсэгт хүчин, бусад цэргийн ахлагчийн анхны, офицерын "хурандаа"-гаас бусад цолыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хилийн цэргийг Удирдах газрын дарга, Дотоодын цэргийн дарга олгоно." 14 дэх заалтыг "…цол олгох хоорондын хугацаа нь гурван жилээс доошгүй байна." 15 дахь заалтыг "… дунд офицерт 3 жил, ахлах офицерт 4 жил…" гэж тус ус найруулсугай.

2. Мөн журмын "Хоёр" дахь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүйд тооцсугай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 127 дугаар зарлигаар оруулсан өөрчлөлт тусгагдсан./