- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох
САНГИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2006 оны 10 дугаар сарын 31-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 342/366
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох журам/
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34 дугээр зүйлийн 4,5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох журам"'-ыг 1 дүгээр хавсралтын ёсоор, "Хуулъ бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалын 1, 2 дугаар хавсралтын ёсоор баталсан журмыг хэрэгжүүлэх, биелэлтэнд нь хяналт тавих арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгалъ орчин, геологи уул уурхайн хяналтын улсын алба /Б.Саран/, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.
САНГИЙН САЙД Н.БАЯРТСАЙХАН
БАЙГАЛЬ, ОРЧНЫ САЙД И.ЭРДЭНЭБААТАР
Улсын бүртгэлд 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 2652 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A