Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох

САНГИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2006 оны 10 дугаар сарын 31-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 342/366

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох журам/

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34 дугээр зүйлийн 4,5 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох журам"'-ыг 1 дүгээр хавсралтын ёсоор, "Хуулъ бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын 1, 2 дугаар хавсралтын ёсоор баталсан журмыг хэрэгжүүлэх, биелэлтэнд нь хяналт тавих арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газар /Б.Батжаргал/, Улсын мэргэжлийн хяналтын газрын Байгалъ орчин, геологи уул уурхайн хяналтын улсын алба /Б.Саран/, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

САНГИЙН 


САЙД                                          

БАЙГАЛЬ, ОРЧНЫ САЙД



Н.БАЯРТСАЙХАН                                         И.ЭРДЭНЭБААТАР 



Улсын бүртгэлд 


2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн 2652 дугаарт бүртгэсэн.