A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2018 оны А/526 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2018 оны А/526 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, биологийн шингэн, эд, эсийн сорьц авах, хэрэглэх журам/

2006 оны 12 дугаар сарын 22 – ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 426

Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 42.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, биологийн шингэн, эд, эсийн сорьц авах, хэрэглэх журмыг хавсралтаар баталсугай.

2. Судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, биологийн шингэн, эд, эсийн сорьц авах, хэрэглэх журмыг мөрдөж ажиллахыг анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын захирал, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг төрийн нарийн бичгийн дарга (Б.Батсэрээдэнэ)-д үүрэг болгосугай. САЙД Л.ГҮНДАЛАЙ