A

A

A

Бүлэг: 1979

/ЭМС-ын 2014-223 тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх журам/

2006 оны 08 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 277

"Эрүүл мэндийн тухай" Монгол улсын хуулийн 21,4, "Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай" Монгол улсын хуулийн 15.3, Улсын их хурлын 2002 оны 56 тоот тогтоолын хавсралтын 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн өмчийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвийн дарга нарт зөвшөөсүгэй.

3.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар (О.Сэмэр), Эмнэлгийн тусламжийн газар (Ш.Жаргалсайхан), аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан ЭМНХ-ын сайдын 1997 оны 10 сарын 25-ны А/354 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай.