A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах/, /ЭМС, ЗТБХБС-ын 2011 оны 159/135 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах/

1998 оны 7 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар А172 /167

Улаанбаатар хот

"Эмийн тухай" Монгол улсын хуулийн 10.3 дугаар зүйлийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. Хүчил төрөгч, азотын дутуу исэл зэрэг эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах журмыг 1 дүгээр, эмчилгээний зориулалтын хий, түүний баллоныг тээвэрлэсэн тухай актын маягтыг 2 дугаар хавсралтаар, эмчилгээний зориулалтын баллонтой хийг хэрэглэх хадгалах, үеийн бүртгэлийн маягтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Эм биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын алба /А. Дамдинсүрэн /, Дэд бүтцийн хяналтын алба / Н. Лхагваа/ - д үүрэг болгосугай.

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Ш. БАТБАЯР

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД С. ЗОРИГ

Улсын бүртгэлд 2003 оны 7-р сарын 22-ны өдрийн 2225-рт бүртгэсэн