A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ БСШУ-ны сайдын 2012 оны 05 сарын 29-ны өдрийн А/281 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 05 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172

Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1."Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн батласугай.

2. Уг журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн газар /Б.Энхтүвшин/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны "Шинжлэх ухааны оны шилдэг бүтээл шалгаруулах журам шинэчлэн батлах тухай" 318 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ө.ЭНХТҮВШИН