A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ- /БОАЖСайдын 2009 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2008 оны 06 дугаар сарын 04-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 213

"Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амътан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль"'-ийн 7.3 дахь, "Ан агнуурын тухай хууль"-ийн 14.1.5 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1. Гадаадын иргэнд агнуулсан болон гадаад оронд амьдаар нь гаргасан ан амьтны төлбөр, хураамжийн орлогыг төвлөрүүлэх валютын орлогын шинэ данс нээсэнтэй холбогдуулан Байгаль орчны сайдын 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 79 тоот тушаалаар батлагдсан "Ан амътан агнах барих зөвшөөрөл олгох журам"-ын 17.12-д ". . Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Хадгаламж банкан дахь 1700012264" гэж заасныг "Монгол банк дахь Байгаль орчны яамны 3332414 " гэж өөрчилсүгэй.

2. Агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэлд моторт завь гэж ороогүй тул "Ан амьтан агнах барих зөвшөөрөл олгох журам"-ын 17.10-д заасан ". . бөгөөд загасчлах явцад моторт завийг голын ай сав газарт ашиглахыг хориглоно" гэдгийг хассугай.

САЙД Г.ШИЙЛЭГДАМБА

Улсын бүртгэлд 2008 оны 06 дүгээр сарын 10-ны 2920 дугаарт бүртгэсэн

/БОАЖСайдын 2009 оны 02 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дүгээр тушаалаар хүчингүй болсон/