A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ хийх журам/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ хийх журам/

2006 оны 06 дугаар сарын 21-ны өдөр

Дугаар 195

Улаанбаатар хот

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний шинжилгээ хийх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/-т үүрэг болгосугай.

САЙД И.ЭРДЭНЭБААТАР

Улсын бүртгэлд 2006 оны 06 дугаар сарын 27-ны 2612 дугаарт бүртгэсэн

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар А/146

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 62 дугаар тэмдэглэлийн 1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тусгайлан эрх олгогдоогүй үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны "Журам, гэрээ, гэрчилгээний загвар батлах тухай" А/250 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, 1998 онд батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчингүй болсон үндэслэлээр Байгаль орчны сайдын 2006 оны "Журам, заавар батлах тухай" 119 дүгээр тушаал, 2006 оны "Журам батлах тухай" 195 дугаар тушаал, 2000 онд батлагдсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль хүчингүй болсон үндэслэлээр Байгаль орчны сайдын 2003 оны "Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар батлах тухай" 127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох өөрчлөлтийг хийлгэж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (А.Энхбат)-т үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ