A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Жагсаалт, журам батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар хүчингүй болсон.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2009 оны 06 дугаар сарын 12 -ны өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

Жагсаалт, журам батлах тухай /Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин/

Эрүүл мэндийн тухай хуулийн 21.4, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.4 дахь зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, түүний өртгийн жин"-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний төлбөрийн арга, зардлын хэмжээг тооцох журам'-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 08 сарын 24-ний 279 тоот "Журам батлах тухай" тушаалын 1-р хавсралтыг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарт даалгасугай.