A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013,05,15-ны өдрийн А-153 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам/

2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 128

"Ойн тухай хууль"-ийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4 дэх заалтуудыг үндэслэн ТУШААХ НЬ:

1."Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, тэдгээрийг хэрэглэх, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, " Хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг"-ийн загварыг 2 дугаар, "Түлээ бэлтгэх эрхийн бичиг"-ийн загварыг 3 дугаар, тээврийн хэрэгсэлд зориулсан "Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ"-ний загварыг 4 дүгээр, вагонд зориулсан "Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ"-ний загварыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /БОАЖС-ын 2010 оны 94 дүгээр тушаалаар 2, 3, 5 дугаар хавсралтыг хүчингүй болгосон/

2.Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг батлагдсан загвараар хэвлүүлж, аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлж, тайлан тооцоо хийж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар М.Тунгалаг/-т үүрэг болгосугай.

З.Энэхүү журмыг 2009 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдүүлэхийг аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт даалгасугай.

4.Журам, эрхийн бичиг, гарал үүсэл гэрчилгээний загвар мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан ашиглаж байсан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний тооцоо хийж, устгах арга хэмжээ авахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар /М.Тунгалаг/-т даалгасугай.

5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан " Журам, эрхийн бичгийн загвар батлах тухай" Байгаль орчны сайдын 2004 оны 11-р сарын 15-ны өдрийн 203, "Журам, гэрчилгээний загвар батлах тухай" Байгаль орчны сайдын 2002 оны 05-р сарын 28-ны өдрийн 110 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай..