A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ГАРАЛ ҮҮСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2017-04-03-ны А/75-р хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2017-04-03-ны А/75-р хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ГАРАЛ ҮҮСЛИЙН ТОДОРХОЙЛОЛТЫН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 06 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172

"Ан агнуурын тухай хууль"-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. "Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хэрэглэх журам"-ыг нэгдүгээр, "Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолтын загвар"-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Хоёр. Гарал үүслийн тодорхойлолтыг батлагдсан загвараар хэвлүүлж, аймаг, нийслэлийн Еайгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлж, тайлан аооцоо хийж байхыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү журмыг 2009 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн мөрдүүлэхийг аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт даалгасугай.