- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ШҮҮГЧИЙН ӨМСГӨЛИЙН ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 250
Улаанбаатар хот
ШҮҮГЧИЙН ӨМСГӨЛИЙН ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын шүүхийн шүүгчийн өмсгөлийн загвар, шүүгчийн өмсгөлийг хэрэглэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ
Текст томруулах
A
A
A