A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, СТАТИСТИК МЭДЭЭНИЙ МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /БОНХЯ-ны 2014-А-116 тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХЯ-ны 2014-А-116 тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, СТАТИСТИК МЭДЭЭНИЙ МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 21

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 35 дугаар зүйлийн 35.1.11, 35.1.20, "Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам"-ыг 1 дүгээр "Хатуу хог хаягдлын 20 … оны жилийн мэдээ"-ний маягт (БОХ-7.1), "Хог хаягдлын дахин боловсруулалтын 20 … жилийн мэдээ"-ний маягт (БОХ-7.2)-ын загвар, маягтыг нөхөх зааврыг 2 дугаар, "Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн 20 … оны жилийн мэдээ"-ний маягт (БОХ-3)-ын загвар, маягтыг нөхөх зааврыг Үндэсний статистикийн хорооны зөвшөөрсөнөөр 3 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

2. "Аюултай хог хаягдлын тоо бүртгэлийн мэдээ"-ний маягт (БОХ-7.3), "Хатуу хог хаягдлын бүтцийн мэдээ"-ний маягт (БОХ-7.4), "Хог хаягдал устгах, боловсруулах байгууламжийн тоо бүртгэлийн мэдээ"-ний маягт (БОХ-7.5), маягтыг нөхөх зааврыг 3 жилийн туршилтын хугацаанд мөрдүүлэхээр 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, маягт мэдээг нэгтгэж авах ажлыг зохион байгуулахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Ц.Банзрагч/, Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс /Д.Дагвадорж/-д даалгасугай.

4. "Хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журам", статистик мэдээний маягтыг мөрдөн мэдээллийн сан үүсгэн ажиллах, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.