Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрл

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр                                                            Дугаар 188                                                                                                    Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа

орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам/

 

Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн газар /Б.Цэнгэл/-т үүрэг болгосугай.

 

 

 

                                   САЙД                                                               Х.БАТТУЛГА

 

Улсын бүртгэлд 2009 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 3072 дугаарт бүртгэсэн

 

 

/ЗТС-ын 2015-12-09-ний 334-р тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/