A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ “Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах”
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 104

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 271 дугаар зүйлийн 271.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлогын газар /Б.Батжаргал/, Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Татварын ерөнхий газар /Ц.Оюунбаатар/-т даалгасугай.

САЙД С.БАЯРЦОГТ

Улсын бүртгэлд 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 3026 дугаарт бүртгэв.

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 01 сарын 31-ний өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

Хэм хэмжээ тогтоосон тушаалуудыг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хуулиар тусгайлан эрх олгосон хуулийн зүйл, заалт өөрчлөгдсөн, хүчингүй болсон, шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтад дурдсан тушаалуудыг хүчингүй болгосугай.

2. Энэ тушаалын 1 дэх заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгох Сангийн сайдаас бусад этгээдтэй хамтран баталсан тушаалын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар, хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай тушаалын жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Энэ тушаалын 2 дахь заалтад дурдсан ажлыг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг газрын дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/, Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т тус тус даалгасугай.

САЙД   Б.ЖАВХЛАН   

    

Сангийн сайдын 2022 оны

01 сарын 31 -ны өдрийн

28 дугаар тушаалын

1 дүгээр хавсралт

Хуулиар тусгайлан эрх олгосон хуулийн зүйл, заалт өөрчлөгдсөн, хүчингүй болсон, шинэчлэн батлагдсантай холбогдуулан хүчингүй болгох тушаалын жагсаалт

д/д

Тушаалын

Баталсан байгууллага

Тушаалын нэр

Тайлбар

огноо

дугаар

1.

2005.08.09

218

СЯ

Тушаалд өөрчлөлт оруулах тухай /СЭЗЯ-ны 2004.07.15-ны 161 тоот тушаалын хавсралтад/

Үндсэн өөрчлөлт оруулсан тушаал нь Сангийн сайдын 2008 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар хүчингүй болсон.

2.

2007.02.06

32

СЯ

 

Журам шинэчлэн батлах тухай /Сангийн яамны ажилтан нарт орон сууц хуваарилах журам/

Эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, хуулийн эшлэл зөрсөн.

3.

2007.03.12

58

СЯ

Цэргийн алба хаасан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх журмын тухай

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журмыг Засгийн газар тогтоохоор зохицуулсан.

4.

2009.04.30

104

СЯ

Журам батлах тухай /Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам"

"Илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих журам" нь Сангийн сайдын 2021 оны 19 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан ч тухайн эрхийн актаар 104 дүгээр тушаалыг хүчингүй болгоогүй.

5.

2010.12.21

285

СЯ

Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /СЭЗС-ын 2002 оны 355 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт/

Үндсэн 2002 оны 355 дугаар тушаал нь Сангийн сайдын 2017 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон.

6.

2011.02.24

41

СЯ

Журам батлах тухай /Татварын улсын байцаагчид цол олгох журам/

Сангийн сайдын 2019 оны Журам батлах тухай /Татварын улсын байцаагч хувцас, хэрэглэл хэрэглэх, цол, түүний нэмэгдэл олгох журам/ 311 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан ч тухайн эрхийн актаар 41 дүгээр тушаалыг хүчингүй болгоогүй.

7.

2012.03.29

78

СЯ

Журамд өөрчлөлт оруулах тухай /Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам/

"Журам батлах тухай" Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан ч тухайн эрхийн актаар 78 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй.

8.

2013.04.29

91

СЯ

Тушаалд өөрчлөлт оруулах тухай. /"Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам" Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаал/

Үндсэн өөрчлөлт оруулсан 2012 оны 290 дүгээр тушаал нь 2016 оны 415 дугаар тушаалаар хүчингүй болсон.

9.

2013.08.30

195

СЯ

Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймаг нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн сарын хуваарилалтын заавар/

Үндсэн заавар нь "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам" батлах тухай Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан ч 195 дугаар тушаалыг тухайн эрхийн актаар хүчингүй болгоогүй.

10.

2007.12.25

369

СЯ

Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Аймаг, нийслэлийн Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагчийн хооронд бүтээгдэхүүн нийлүүлэх төсвийн санхүүжилтийн гэрээ/

Үндсэн тушаал нь "Нийтлэг хэм хэмжээ тогтоож буй тушаалуудыг хууль тогтоомжид нийцүүлэх тухай" Сангийн сайдын 2017 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон.

11.

2009.07.28

182

СЯ

Журам батлах тухай /Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх

Сангийн сайдын 2019 оны 268 дугаар тушаалаар "Улсын салбарын дотоод аудитын аргачлал"-ыг батлуулан мөрдөж байна.

12.

2009.06.19

143

СЯ

Журам батлах тухай /Төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх журам"

Эрх олгосон хууль нь хүчингүй болсон, мөн "Улсын салбарын дотоод аудитын аргачлал" Сангийн сайдын 2019 оны 268 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дотоод аудитыг гүйцэтгэж байна.

13.

2005.12.27

370

СЯ

Журам батлах тухай /Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний тайлан гаргуулах тухай журам/

Тус журмыг батлах үндэслэл болсон "Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай" хууль хүчингүй болсон.

14.

2010.11.04

242

СЯ

Журам шинэчлэн батлах тухай /Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

15.

2008.03.26

128

СЯ

Журам батлах тухай /Гадаадын зээл, албан ёсны тусламжийг үр дүнтэй ашиглах, нэгдсэн бодлогоор хангах ажлыг уялдуулан зохицуулах үүрэг бүхий "Зээл тусламжийг зохицуулах зөвлөлийн ажиллах журам"/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

16.

2010.01.21

8

СЯ

Журам батлах тухай /Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх төсөл, хөтөлбөрийн тусгай болон дэд дансны байршлыг зохицуулах журам" батлах тухай/

Хуулийн эшлэл зөрсөн, тушаалыг батлах үндэслэл болсон хууль нь хүчингүй болсон.

17.

2011.06.02

123

СЯ

Журам батлах тухай /Засгийн газрын гадаад, зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх төслийн төлбөр тооцоог Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулах журам"/

Хуулийн эшлэл зөрсөн, тушаалыг батлах үндэслэл болсон хууль нь хүчингүй болсон.

18.

2002.02.08

39

СЯ

Журам батлах тухай /Санхүү, эдийн засгийн яамны "Хүндэт дэвтэр"-т бичих журам/

"Журам батлах тухай" Сангийн сайдын 2020 75 дугаар тушаалаар яамны шагналын журмыг шинэчлэн баталсан батлагдсан ч тухайн эрхийн актаар 39 дүгээр тушаалыг хүчингүй болгоогүй.

19.

2003.10.23

311

СЯ

Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай /Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн"," Салбар зөвлөлийн ажиллах журам"/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

20.

1997.12.31

438

СЯ

Түр журам батлах тухай /Төрийн сангийн түр журам/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

21.

2001.06.12

158

СЭЗЯ

Журам, маягт батлах тухай /Засгийн газрын дотоод өр, авлагын сарын мэдээлэл гаргах тухай журам/, /ҮТЕГ-ын өр авлагын дэлгэрэнгүй мэдээний ТС-1 маягт/, /УГЕГ-ын өглөгийн дэлгэрэнгүй мэдээний ТС-2 маягт/, /УНДЕГ-ын өглөгийн дэлгэрэнгүй мэдээний ТС-3 маягт/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

22.

2008.04.23

164

СЯ

Журам батлах тухай /Орон нутгийн санхүү, эдийн засгийн хэлтсийн ажлын үр дүнг үнэлж, урамшуулах тухай/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

23.

2008.04.29

175

СЯ

Маягт батлах тухай /МУ-ыг хөгжүүлэх сангийн төсвийн орлого, зарлага, тайлагналтын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай МУ-ыг хөгжүүлэх сангийн орлого, зарлагын төлөвлөлтийн маягт, МУ-ын хөгжүүлэх сангийн орлого, зарлагын гүйлгээний тайлангийн маягт, МУ-ын хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтын төсвийн гүйцэтгэлийн маягт, МУ-ын хөгжүүлэх сангаас хүүхэд, гэр бүлийг дэмжихэд олгосон санхүүжилтийн тайлангийн маягт/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

24.

2012.05.01

110

СЯ

Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Үндсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан "Журам батлах тухай" Сангийн сайдын 2011 оны 129 дүгээр тушаал нь "Журам шинэчлэн батлах тухай" 2012 оны 276 дугаар тушаалаар хүчингүй болсон.

25.

2006.09.25

292

СЯ

Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

26.

2010.12.10

269

СЯ

Дүрэм батлах тухай /Нягтлан бодох бүртгэлийн стандартын орон тооны бус хорооны дүрэм, үйл ажиллагааны зардлын жилийн жишиг төсөв/

Тушаалыг батлах үндэслэл болсон хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн дагуу шинэчлэн батлах шаардлагатай.

27.

2008.04.07

145

СЯ

Журам батлах тухай /Нийслэлийн, дүүргийн төсөвт байгууллагын үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийх түр журам", "Нийслэл, дүүргийн төсөвт байгууллагын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлангийн загвар", "Нийслэл, дүүргийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгдэх төсөвт байгууллагын жагсаалт", "Нийслэл, дүүргийн төсөвт байгууллагын үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээг зохион байгуулах комисс/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

28.

2009.06.05

135

СЯ

Аргачлал батлах тухай /Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн дахин үнэлгээ хийх аргачлал/

Тушаалыг батлах үндэслэл болсон хууль нь шинэчлэн батлагдсан, хуулийн эшлэл зөрсөн.

29.

2013.01.18

17

СЯ

Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /Сангийн сайдын 2010 оны 269 дугаар тушаал/

Тушаалыг батлах үндэслэл болсон хууль нь шинэчлэн батлагдсан, хуулийн эшлэл зөрсөн.

30.

2016.02.29

80

СЯ

Журам батлах тухай /Аудитын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хяналт тавих журам/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй.

31.

1998.04.23

194

СЯ

Дүрэм шинэчлэн батлах тухай /Хадгаламжийн банкны дүрэм/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй. Хадгаламжийн банк хувьчлагдаж, татан буугдсан.

32.

2001.11.28

218

СЭЗЯ

Журам, дүрэм батлах тухай /Татан буугдсан болон дампуурсан банкнуудад өр зээлтэй эсэх талаар тодорхойлолт гаргаж өгөх журам/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй. Банкны өр барагдуулах алба нь татан буугдсан.

33.

2003.06.09

176

СЭЗЯ

Дүрэм батлах тухай /Банкны өр барагдуулах дүрэм ТӨҮГ-ын дүрэм/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй. Банкны өр барагдуулах алба нь татан буугдсан.

34.

2004.03.09

64

СЭЗЯ

Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /Банкны өр барагдуулах дүрэм ТӨҮГ-ын дүрэм/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй. Банкны өр барагдуулах алба нь татан буугдсан.

35.

2004.05.07

107

СЭЗЯ

Журам шинэчлэн батлах тухай /Банкны өр барагдуулах ажилтан нарт хураан барагдуулсан өр авлагын хэмжээнээс хамааруулан үр дүнгийн шагнал олгох журам/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй. Банкны өр барагдуулах алба нь татан буугдсан.

36.

2008.03.20

117

СЯ

Журам батлах тухай /Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон зээлийн хүүгийн төлбөрийн урамшуулал олгох шалгаруулах, санхүүжүүлэх түр журам/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсон.

37.

2006.03.16

85

СЯ

Заавар батлах тухай /Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрболовсруулах заавар/

Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтын дагуу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна.

38.

2006.07.03

212

СЯ

Дүрэмд нэмэлторуулах тухай

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

39.

2012.08.28

194

СЯ

Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай /Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерийн жишиг баримт бичиг, Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг, Тендерийн үнэлгээний заавар/

Сангийн сайдын 2021 оны 144 дүгээр тушаалаар 1 дүгээр хавсралт нь хүчингүй болсон. "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай" Сангийн сайдын 2021 оны 144 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан.

40.

2017.12.25

365

СЯ

Журам батлах тухай /Худалдан авах ажиллагаанд дотоод аудит хийх журам/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт байхгүй.

41.

2018.02.28

42

СЯ

Жишиг баримт бичиг батлах тухай /Урьдчилсан сонголтын барааны жишиг баримт бичиг/

Тушаалыг батлах эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон.