Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ “Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах”

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 104

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах



Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн  27дугаар зүйлийн 271.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:



Нэг. “Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ыг хавсралтаар баталсугай.



Хоёр. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлогын газар /Б.Батжаргал/, Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Татварын ерөнхий газар /Ц.Оюунбаатар/-т даалгасугай.



САЙД С.БАЯРЦОГТ



Улсын бүртгэлд 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 3026 дугаарт бүртгэв.