Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Онцгой үүргийн нислэг үйлдэх журам/

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Онцгой үүргийн нислэг үйлдэх журам/


2007 оны 08 сарын 01-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 264



“Улсын нисэхийн тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг үндэслэн ТУШААХ НЬ:


1. Улсын нисэхийн “Онцгой үүргийн нислэг үйлдэх журам”-ыг нэгдүгээр, “Тусгай үүргийн нислэг үйлдэх журам”-ыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Журмуудыг 2007 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн улсын агаарын хөлгийг эзэмшигч /цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх/ байгууллагуудад мөрдүүлсүгэй.


3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Мэдээлэл, хяналт- шинжилгээ, үнэлгээний газар /хурандаа Б.Коля/-т даалгасугай.


4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 2001 оны 66 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                    САЙД М.СОНОМПИЛ


                                           Улсын бүртгэлд 2008 оны 12 сарын 05-ны өдрийн 2973 дугаарт бүртгэсэн