A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ  /Хоол хүнсээр дамжих өвчнийг тандах, хянах журам/, /ЭМС-ын 2017 оны А/328 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2017 оны А/328 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Хоол хүнсээр дамжих өвчнийг тандах, хянах журам/

2008 оны 08 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 185

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хоол хүнсээр дамжих өвчнийг тандах, хянах журам"-ыг нэгдүгээр, "Тандалтанд хамрагдах хоол хүнсээр дамжих өвчин үүсгэгчдийн жагсаалт"-ыг хоёрдугаар, "Хоолны хордлогот халдварын голомтонд ажиллах заавар"-ыг гуравдугаар, "Сорьц, шинжлэгдэхүүн цуглуулах, түүнтэй харьцах заавар"-ыг дөрөвдүгээр, "Холбогдох мэдээ, мэдээллийн маягт"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Алтантуяа/, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал /Т.Алтанцэцэг/, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал /Ж.Оюунбилэг/, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн захирал /Ц.Содномпил/-д тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам, заавар батлах тухай" Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны А/119 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.