A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 345

Улаанбаатар хот

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,г үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 19.1 дэх хэсэг, 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг"-ийг хавсралтаар баталсугай.

Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тохиолдолд энэхүү баримт бичгийг мөрдөж ажиллахыг Захиалагч нарт даалгасугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Тендерийн жишиг баримт бичиг, заавар батлах тухай" Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 309 дүгээр тушаалын 1,2,3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Дөрөв. Захиалагч байгууллагуудыг энэхүү баримт бичгийг ашиглахав шаардлагатай мэргэжил, арга зүйгээр хангах болон тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар /Х.Ганцогт/-т үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН

/Хавсралтыг СС-ын 2012 оны 194-р тушаалаар хүчингүй болгосон/

Улсын бүртгэлийн 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2847 дугаарт бүртгэсэн.

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/255

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ, ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.16 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай" 2007 оны 345, "Заавар батлах тухай" 2008 оны 249, "Тендерийн жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай" 2012 оны 194, "Аргачлал шинэчлэн батлах тухай" 2018 оны 58 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаалын хавсралтаар батлагдсан аргачлал, зааврыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийцүүлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зарласан тендер шалгаруулалтад дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН