Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ



2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 345



“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,г үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 19.1 дэх хэсэг, 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:


Нэг. “Зөвлөх үйлчилгээний тендерийн жишиг баримт бичиг”-ийг хавсралтаар баталсугай.


Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тохиолдолд энэхүү баримт бичгийг мөрдөж ажиллахыг Захиалагч нарт даалгасугай.


Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Тендерийн жишиг баримт бичиг, заавар батлах тухай” Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 309 дүгээр тушаалын 1,2,3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.


Дөрөв. Захиалагч байгууллагуудыг энэхүү баримт бичгийг ашиглахав шаардлагатай мэргэжил, арга зүйгээр хангах болон тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газар /Х.Ганцогт/-т үүрэг болгосугай.


                                                                     САЙД Ч.УЛААН


Улсын бүртгэлийн 2008 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2847 дугаарт бүртгэсэн.


 

/Хавсралтыг СС-ын 2012 оны 194-р тушаалаар хүчингүй болгосон/