A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2019 оны А/501 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2019 оны А/501 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/74

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.4, 4.3.7, 4.3.11, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай

хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.2, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалт, Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3 дугаар тэргүүлэх чиглэлийн 2.4 дэх заалтуудыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай журмыг 1 дүгээр хавсралтаар, Малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүтцийг 2 дугаар хавсралтаар, 5 төрлийн малын бүртгэлийн гэрчилгээний загварыг 3 дугаар хавсралтаар, Монгол Улсад үржүүлж буй үүлдэр, омгийн мал, сүргийн кодыг 4 дүгээр хавсралтаар, бүртгэлтэй холбогдсон маягтын загварыг 4-13 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Малыг ялган тэмдэглэх, бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, тогтвортой үйл ажиллагаанд оруулах, үр дүнг тухай бүрт тооцож ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (П.Ганхуяг), Мал эмнэлэг, үржлийн газар (П.Дамдиндорж), Малын удмын сангийн үндэсний төв (Д.Жанцанхорол) нарт даалгаж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

3.Малыг ялган тэмдэглэх, мэдээллийн нэгдсэн сан, сүлжээнд хамруулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хүрээнд шийдвэрлүүлж, хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, Стратегийн төлөвлөлт, бодлогын газар (Л.Чой-Иш) нарт үүрэг болгосугай

4.Дээрх журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Стратегийн төлөвлөлт, бодлогын газар (Л.Чой-Иш), Төрийн захиргаа, удирдлагын газар (С.Батболд) нарт даалгасугай.