A

A

A

Бүлэг: 1979

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох/

2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 42

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах конвенц"-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн 3 дугаар Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 173 дугаар зүйл болон Гадаад харилцааны сайдын зөвлөлийн 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндзслэн ТУШААХ нь:

1. Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох журмыг 1 дүгээр хавсралтаар, "Апостиль" гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтаар, "Апостиль" гэрчилгээг баталгаажуулах баталгааны тэмдгийн дардасны загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхуү тушаалыг 2010 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Д,Цогтбаатар, Консулын газрын захирал Д.Ганхуяг, Санхүү, херөнгө оруулалтын хэлтийн дарга Б.Барбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

САЙД Г.ЗАНДАНШАТАР

Улсын бүртгэлд 2010 оны 05 сарын 20-ны өдрийн 3151 дугаарт бүртгэсэн.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр

Дугаар А/86

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

/Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгох/

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах конвенц"-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Баримт бичиг баталгаажуулж, "Апостиль гэрчилгээ олгох журам"-ыг 1 дүгээр, ""Апостиль" гэрчилгээ авах иргэний мэдүүлгийн загвар"-ыг 2 дугаар, ""Апостиль" гэрчилгээ авах хуулийн этгээдийн мэдүүлгийн загвар"-ыг 3 дугаар, "Апостиль" гэрчилгээний загвар"-ыг 4 дүгээр, ""Апостиль" гэрчилгээг баталгаажуулах баталгааны тэмдгийн дардасны загвар"-ыг 5 дугаар, ""Апостиль" гэрчилгээг цахимаар нягтлан шалгах, харуулах мэдээллийн загвар"-ыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Консулын газрын захирал Б.Болд, Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Ч.Ганбат нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Гадаад харилцааны сайдын 2010 оны А/42 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Б.БАТЦЭЦЭГ