A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол улсад 2011 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэ
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол улсад 2011 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээ, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт/

2011 оны 03 дугаар сарын 23 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-81/А/36/94

"Химийн хорт болон аюултай бодисын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Монгол улсад 2011 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаал, хэрэглэх хэмжээг 1 дүгээр, Газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, хэрэглэх хэмжээг 2 дугаар, Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт хэрэглэх хэмжээг 3 дугаар, Ахуйн хортон, шавьж мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, хэрэглэх хэмжээг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А66/52/85 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД