A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ / - /ХЗДХС-ын 2017 оны А/215 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2011 оны 3 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 211 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам"-ын 3.2.6 дахь заалтыг хассугай.

2.Цаашид шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдон гарах зардлыг дотоод орлогоосоо санхүүжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа М.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

САЙД Ц.НЯМДОРЖ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3231 дүгээрт бүртгэв.