Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох лиценз олгох/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох лиценз олгох/


2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар А/212



Улсын Их Хурлын 2002 оны 68 тогтоолоор батлагдсан "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын 1 дүгээр зүйлийн 2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн ТУШААХ нь:


1. "Мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох лиценз олгох журам"-ыг I хавсралтаар, лицензний загварыг II хавсралтаар тус тус баталсугай.


2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Ганхуягт үүрэг болгосугай


3. Чанар аюулгүй байдлын шаардлага хангасан, эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн малын эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, хүртээмжтэй, жигд хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Мал эмнэлэг, үржлийн газар (П.Дамдиндорж)-т даалгасугай.


4. "Малын эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох лиценз олгох журам"-ыг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


САЙД Т.БАДАМЖУНАЙ


Улсын бүртгэлд 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3205 дугарт бүртгэсэн