A

A

A

Бүлэг: 1979

/ЭМС-ын 2013-415-р тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам/

2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 378

Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 25.1 заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх ажлыг эрчимжүүлж, баталгаажсан эмийн гаж нөлөөний талаархи мэдээллийг улирал бүр Хүний эмийн зөвлөлд танилцуулж ажиллахыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг - Эрүүл мэндийн газар /Ц.Содномпил/-т даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эм, эмнэлгийн

4. Журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 06 сарын 09–ны өдрийн "журам батлах тухай" 183 тоот тушаал, Эрүүл мэндийн сайдын 2008 оны 03 сарын 20–ны өдрийн "журам батлах тухай" 72 тоот тушаалыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.