- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам/
ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ Зам, тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам/
2011 оны 2 дугаар сарын 14-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 41
Төмөр замын тээврийн тухай Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:
1."Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Төмөр замын газар (Т.Батболд)-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A