Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Гадаад орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, багш ажиллуулах журам /

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Гадаад орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, багш ажиллуулах журам /


2003 оны 8 дугаар сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 261



Боловсрол, соёл, шинжлэх ухааны гадаад харилцааг улам бүр өргөжин хөгжүүлэх зорилгоор Боловсролын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.10 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:


1. “Гадаад орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн, багш ажиллуулах журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.


2. Журмын биелэлтэд хяналт тавьж, мэргэжилтэн, багш нартай зохих журмын дагуу гэрээ байгуулан ажиллахыг дэд сайд Б.Эрдэнэсүрэн, Төрийн захиргааны удирлагын хэлтэс /Л.Цэдэвсүрэн/-т үүрэг болгосугай.


3. Энэ журам батлагдсантай холбогдуулан “Гадаад орны их, дээд сургуульд мэргэжилтэн ажиллуулах тухай” Шинжлэх ухаан, боловсролын сайдын 1992 оны 421 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                             САЙД           А.ЦАНЖИД


                  2003 оны 08 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 2247 дугаарт бүртгэсэн