A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Химийн бодисын хаягдлыг байгаль орчинд халгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах технологийн аргачи
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ОБЕГ-ын дарга, БО-ны сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 28/40/29 дүгээр тушаалаар хүчингүй

ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Химийн бодисын хаягдлыг байгаль орчинд халгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах технологийн аргачилсан заавар/

2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 126 /171

Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 3, 7, 10, 11, 14, 16 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1."Химийн бодисын хаягдлыг байгаль орчинд халгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах технологийн аргачилсан заавар"-ыг нэгдүгээр, " Аюултай, хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүний заалт"-ыг хоёрдугаар, " Аюултай, хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг импортлох, тээвэрлэх, ашиглах, үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. "Аюултай, хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүний жагсаалт"-ад нэмэлт өөрлөлт оруулах асуудлыг Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн шийдвэрүүлж байхыг Байгаль орчны яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Химийн үндэсний зөвлөлийн орлогч дарга Ц.Дамдин, Эрүүл мэндийн яамны Бодлого зохицуулалтын газрын дарга Т.Эрхэмбаатар нарт даалгасугай.

/Уг тушаалын 2, 3-рхавсралтыг БОАЖС, ЭМС-ын 2009 оны 152/176-р хүчингүй болсонд тооцсон/