A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам/- /ЭМС-ын 2011 оны 105-р тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам /

2003 оны 6 дугаар сарын11-ний өдөр

Дугаар 154

Улаанбаатар хот

"Эмийн талаар төрөөс бармтлах бодлого"-ыг хэрэгжүүлэх, тусламж хандивын эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор "Эмийн тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 4 дэх заалт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "Эмийн хандивийн тухай" зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:

1.Тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар /С.Дуламсүрэн/-т үүрэг болгосугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын "Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэлд тавих шаардлага, тэдгээрийг хүлээн авах зарцуулах журам батлах тухай" 2000 оны А/77 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД П.НЯМДАВАА

2003 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 2123 дугаарт бүртгэсэн