A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

ЗАГВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын харилцааны тэргүүний ажилтан/

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Засгийн газрын 1997 оны 52, 53 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ НЬ: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./ 

1."Газрын харилцааны тэргүүний ажилтан" тэмдгийн загварыг нэгдүгээр хавсралтаар, олгох журмыг хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.

2.Тэмдгийн загвар зохиогчийн урамшуулал, тэмдэг болон үнэмлэх хэвлүүлэхэд шаардлагатай зардлыг гаргахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.

САЙД Н.БАТБАЯР

Улсын бүртгэлд 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2529 дугаарт бүртгэсэн.