Хэвлэх DOC Татаж авах
ЗАГВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын харилцааны тэргүүний ажилтан/

МОНГОЛ УЛСЫН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

 

 

2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр                                                                 Дугаар 37                                                                                                  Улаанбаатар хот

 

 

ЗАГВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Газрын харилцааны тэргүүний ажилтан/

 

Засгийн газрын 1997 оны 52, 53 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.“Газрын харилцааны тэргүүний ажилтан” тэмдгийн загварыг нэгдүгээр хавсралтаар, олгох журмыг хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.

2.Тэмдгийн загвар зохиогчийн урамшуулал, тэмдэг болон үнэмлэх хэвлүүлэхэд шаардлагатай зардлыг гаргахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /Ш.Батсүх/-т даалгасугай.

 

 

САЙД                                     Н.БАТБАЯР

 

 

Улсын бүртгэлд 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2529 дугаарт бүртгэсэн.