A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЗАРИМ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

2005 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 318/168

Улаанбаатар хот

Нийтлэг хэм хэмжээ тогтоосон зарим тушаалыг хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Хууль тогтоомжид нийцэхгүй, утга агуулгын хувьд хуучирч зохицуулах харилцааны шаардлагыг хангахгүй болсон дараах тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

¹ Тушаалын нэр, агуулга, батлагдсан огноо, дугаар

1 Журам батлах тухай /Мал эмнэлгийн төлбөрт үйлчилгээний жишиг үнэлгээ, хэрэглэх журам/ 1992.2.14 06,30,14

2 Журам батлах тухай /Хүнс, хөдөө аж ахуйн сан байгуулж, зарцуулах журам/ 1994.8.22 161,X/12

3 Журам батлах тухай /Хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарсан шинэ бүтээлд олгосон патентийг ашиглах тухай үлгэрчилсэн журам/ 1996.5.21 109,A/77

4 Түр журам, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай /Засгийн газрын мэдэлд хүнсний улаан буудай худалдан авах түр журам, "Засгийн газрын мэдэлд хүнсний буудай худалдан авах, хадгалах, борлуулах гэрээ"-ний үлгэрчилсэн заавар/ 1996.9.17 265 / Б-07

5 Журам батлах тухай /Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сан бүрдүүлэх, зарцуулах журам/ 1997.9.05 301, А/181

6 Журам батлах тухай /Малын эмийн эргэлтийн сан бүрдүүлж, зарцуулах журам/ 1998.1.28 46, А/24

7 Журам батлах тухай /Малын эмийн эргэлтийн нэгдсэн сангийн ажиллах журам/ 1998.6.29 283/А/122

2. Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын бүртгэлд бүртгүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газар /Д.Жанцанхорол/-т даалгасугай.

САНГИЙН САЙД Н.АЛТАНХУЯГ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Д.ТЭРБИШДАГВА

Улсын бүртгэлийн 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2696-рт бүртгэв