Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЗАРИМ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ


2005 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  


Улаанбаатар хот


 Дугаар 318/158



Нийтлэг хэм хэмжээ тогтоосон зарим тушаалыг хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор ТУШААХ нь:


1. Хууль тогтоомжид нийцэхгүй, утга агуулгын хувьд хуучирч зохицуулах харилцааны шаардлагыг хангахгүй болсон дараах тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


¹ Тушаалын нэр, агуулга                                                                                                                  Батлагдсан огноо        Дугаар



1 Журам батлах тухай /Мал эмнэлгийн төлбөрт үйлчилгээний жишиг үнэлгээ, хэрэглэх журам/ 1992.2.14           06,30,14


2 Журам батлах тухай /Хүнс, хөдөө аж ахуйн сан байгуулж, зарцуулах журам/                           1994.8.22                 161/ X12


3 Журам батлах тухай /Хүнс, хөдөө аж ахуйн салбарт гарсан шинэ бүтээлд олгосон патентийг ашиглах тухай үлгэрчилсэн журам/ 1996.5.21 109,A/77


4 Түр журам, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай /Засгийн газрын мэдэлд хүнсний улаан буудай худалдан авах түр журам, “Засгийн газрын мэдэлд хүнсний буудай худалдан авах, хадгалах, борлуулах гэрээ”-ний үлгэрчилсэн заавар/ 1996.9.17 265 / Б-07


5 Журам батлах тухай /Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сан бүрдүүлэх, зарцуулах журам/ 1997.9.05 301,


А/181


6 Журам батлах тухай /Малын эмийн эргэлтийн сан бүрдүүлж, зарцуулах журам/ 1998.1.28 46, А/24


7 Журам батлах тухай /Малын эмийн эргэлтийн нэгдсэн сангийн ажиллах журам/ 1998.6.29 283 /


А/122


2. Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Улсын бүртгэлд бүртгүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газар /Д.Жанцанхорол/-т даалгасугай.


                                      САНГИЙН САЙД                                           ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД


                                            Н.АЛТАНХУЯГ                                                  Д.ТЭРБИШДАГВА


Улсын бүртгэлийн 2007 оны 4 дүгээр сарын 03 –ны өдрийн 2696-рт бүртгэв