A

A

A

Бүлэг: 1979

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2004 оны 4 дүгээр

сарын 19-ний өдөр Дугаар 87 Булган

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН

СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах хуулийн 26 дугаар, Ой хээрийн түймрээс хамгаалах хуулийн 6 дугаар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлүүдийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг."Ой хээрийн түймрийн аюултай улиралд хөдөлгөөнт морин эргүүл, байнгын суурин харуулаар нутгийн иргэдийг ажилуулах журам, Морин эргүүл, суурин харуулын ажлыг дүгнэх үзүүлэлт"-ийг 1 дүгээр, “Ой хээрийн түймрийн цурвыг хүлээлгэн өгөх журам"-ыг 2 дугаар, "Түймрийн аюултай улиралд иргэдэд зөвшөөрөл олгох журам"-ыг З дугаар, "Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлье" уралдааны болзлыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Сумын Засаг дарга нарт ДААЛГАХ НЬ:

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/394

Булган

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 59, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг хавсралтаар хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл мэдээллийн санд оруулахыг Хууль эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ