A

A

A

Бүлэг: 1979

/Булган аймгийн ЗД-ын 2017-12-25-ны А/646-р захирамжаар хүчингүй болгосон/

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 8 дугаар

сарын 22-ны өдөр Дугаар 342 Булган

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАС ГАЗРЫГ

ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нэг.“Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК-ийн Булган аймгийн салбарын Булган хотын доторхи газрын гол кабелийн сүлжээний тархалтийг 1 дүгээр хавсралтаар, дамжуулах сүлжээний тархалтийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

Хоёр. Аймгийн нутаг дэвсгэрт холбооны шугам сүлжээ байрлаж байгаа 1, 2 дугаар хавсралтад заасан хэмжээгээр холбооны зурвас газар болгон шинэчлэн тогтоосугай.

Гурав.Харилцаа холбооны зурвас газар, шугам сүлжээг хамгаалах талаар хуульд заасан заалтыг хэрэгжүүлэн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Дугаар А/646

2017 оны 12 сарын 25-ны өдөр Алтай хот

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 59,60 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан захиргааны хэм хэмжээ тогтоосон хавсралтад заагдсан шийдвэрүүдийг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болгосон хэм хэмжээний шийдвэрүүдийн талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шийдвэрийн бүртгэл, мэдээллийн санд оруулахыг Хууль, эрх зүйн хэлтэс /П.Хишигдаваа/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА З.БАТЗОРИГ