A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2000 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

ИЛТГЭЛЦҮҮР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./ 

1.Барилга угсралтын ажлын хөдөлмөрийн зарцуулалтын үндэсний жишиг нормгүй нөхцөлд гадаадын норм хэрэглэхдээ уг нормыг өсгөх илтгэлцүүрийг ажлын шинж байдал, төвөгшлөөс хамааруулан 1,25-аас ихгүй байхаар тогтоосугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн Барилга, архитектурын комиссын (хуучин нэрээр) 1980 оны 41 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

САЙД Г.БАТХҮҮ

Улсын бүртгэлийн нэгдсэн санд 2000 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 1595 дугаарт бүртгэсэн.